Хураангуй:
1934 онд Монгол улсад даатгалын салбар үүсч хөгжсөнөөс хойш өнөөг хүртэл хэдэн хэдэн даатгалын компаниуд үйл ажиллагаа эрхэлж, зарим нь татан буугдан, зарим нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Өнөөгийн байдлаар Монгол улсад ердийн 15, амьдралын 1, давхар даатгалын 1 компани үйл ажиллагаа эрхэлж байна. Аливаа зах зээлд оролцож буй пүүсүүд өөртөө илүү их үйлчлүүлэгчийг татах, тэдэнтэй тууштай түншлэлээр хамтран ажиллахыг хүсдэг байна. Үүний дагуу даатгалын компаниудын хооронд өрсөлдөөн ямагт явагдаж байдаг бөгөөд тэд нэгэнт өөрсдийн хэрэглэгч болсон иргэдийг урт хугацаанд тус компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байхыг хүсдэг байна. Даатгуулагчдын даатгалын компаниа солих зан төлөвт хураамж, тааламжгүй байдал, үндсэн үйлчилгээний алдаа дутагдал, үйлчилгээнд гарах алдаа, нэр хүнд, өрсөлдөгч, үйлчилгээ, бусад гэсэн хүчин зүйлсийг нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлэн судалгаа хийв.