Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар арилжааны банкны хүүний бус орлогыг нарийн авч үзэж, түүнийг нэмэгдүүлснээр ямар ач холбогдолтой болох, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон юм. Тус судалгааны ажилд Монголын арилжааны банкуудын санхүүгийн байдлын тайлан, орлогын тайланг судалж эндээс цэвэр хүүний орлого болон хүүний бус орлогын хоорондын хамаарлыг тодорхойллоо. Түүнчлэн цэвэр хүүний орлого, шимтгэл хураамжийн орлого, хувьцаат капитал, нийт хөрөнгийн харьцаа,мөн макро хүчин зүйлс арилжааны банкуудын хүүний бус орлогод хэрхэн нөлөөлж байгааг харуулах болно.