dc.description.abstract |
Энэхүү судалгаагаар макро эдийн засгийн болон банкны түвшиний хувьсагчид банкны зээлийн чанарт (чанаргүй зээлийн харьцаа) үзүүлэх нөлөөг судлахыг зорилоо. Эконометрикийн шинжилгээний аргуудыг ашиглан нийт чанаргүй зээлийн харьцаанд нөлөөлөгч макро эдийн засгийн хүчин зүйлсийг илрүүлсэн. Цаашлаад, сонгож авсан 5 салбарын хувьд эдгээр макро эдийн засгийн хүчин зүйл нь ялгаатай хэмжээгээр нөлөөлдөг эсэхийг шугаман регрессийн шинжилгээгээр судалсан. Үүний дараагаар 7 банкны санхүүгийн тайлангийн мэдээлэлд тулгуурлан эдгээр банкнуудын чанаргүй зээлийн харьцаанд нөлөөлөгч макро болон банкны түвшиний хүчин зүйлсийг нийтээр, банк тус бүрээр үнэлсэн. Мөн чанаргүй зээлийн харьцаа, мөнгөний нийлүүлэлт, инфляцын эргэх холбоог вектор авторегрессив /VAR/ загварын хариу үйлдлийн функцийн тусламжтайгаар судалсан. Түүврийн хувьд 2004-2014 хугацааны турш дахь улирлаарх өгөгдлийг ашиглав. |
en_US |