Хураангуй:
Технологи хэмээх үг хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрийн байр сууриа аль хэдийн олжээ.
Өмнө нь цахим хэмээх үг технологийн чиглэлээр ажиллаж буй хэсэг бүлэг хүмүүс, аль эсвэл тодорхой цөөн тооны салбарын байгууллагууд, тэдгээрийн ажилтан болон хэрэглэгчдэд хамааралтай байсан бол одоо амьдралын өдөр тутмын үйл явцдаа цахим хэмээх үг агуулга шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэж байна.
Цахим гэдэг нь аналогоос тоо руу хөрвүүлж байгаа үйл явц бол дижиталчлал буюу цахимжилт гэдэг нь тоон технологийг ашиглан тоон өгөгдлийг ашиглахыг хэлнэ гэсэн онолын ойлголт байдаг. Харин цахим шилжилт гэдэг нь цахимжуулах үйл явц, зохион байгуулалтын өөрчлөлт тул үйл явц үйлдэл дээр тулгуурлаж байгаа нь харагдаж байна.
Цахим шилжилтийн энэхүү үйл явц нь дотроо 4 үндсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд:
1.Хэрэглэгчийг цахимжуулах
2.Бүтээгдэхүүн үйлчилгээг цахимжуулах
3.Үйл ажиллагааг цахимжуулах
4.Байгууллагаа цахимжуулах
Энэхүү 4 үйл явц нь өөр өөрсдийн үйлдлээрээ байгууллагын соёлд нөлөө үзүүлж байгаа эсэхийг энэхүү судалгааны ажлаараа гаргахыг зорьсон билээ.
Байгууллагын соёл нь байгууллага оршин тогтнох гол цөм бөгөөд үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь цахим шилжилт юм.