Хураангуй:
Монгол орны хувьд уул уурхайн салбар нь дотоодын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Гэвч 2019 оны сүүлээр гарсан Ковид-19 халдварт вирус нь дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хувирсан бөгөөд улмаар олон улс хилээ хааж тээвэр, ложистик, ажлын байрны нөхцөл, худалдан авалт, материал зэрэг олон зүйлсэд шууд болон шууд бус байдлаар аж ахуй нэгжүүдэд нөлөөлсөн. Эдгээр нөлөөлөл нь уурхайн талбарын барилгын төсөлд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар кейсийн судалгааны аргыг сонгон нийт 6 судалгааны ажил, олон улсын болон Монгол улсад хэрэгжиж буй төслүүд нийт 21 кейс дээр ажилласан болно.
Уг судалгааны ажлаараа Монголын барилгын төсөлд нөлөөлж байгаа гаднын болон дотоод хүчин зүйлс, асуудал нь хэрхэн эрсдэлийн удирдлагаар зохицуулагдаж байгааг, онолын хувьд ямар хариу арга хэмжээ авдаг талаар, үүнийг олон улсын төслүүдтэй харьцуулан судлахыг зорьж үр дүн нь барилгын салбарын онцлогоос хамаарч газар нутгийн байршил, он цаг хугацаанаас үл хамааран салбарын хувьд гаднын болон дотоод асуудлууд нь хоорондоо төстэй гарч ирснийг онцолж байна.
Нийт хийгдсэн кейс судалгаанаас олон хүчин зүйлсийн нөлөөллөөс илэрч буй байдал нь ЦАГ ХУГАЦАА, АЖИЛЛАХ ХҮЧ, САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ гэсэн хамгийн чухал зүйлсээр илэрч байгаа бөгөөд эдгээрийг нарийн байдлаар гарган ирж, авч болох хариу арга хэмжээг өөрийн туршлага болон онолоос сурсан зүйлс, судалгааны ажлын дүгнэлтээс тус тус боловсруулж санал, зөвлөмж байдлаар гаргалаа. Бид олон улсад болсон төслийн алдаа, дутагдал, авсан хариу арга хэмжээг мэдэж авснаар өөрийн ажиллаж, удирдаж байгаа төсөл дээр эдгээр алдааг ахин давтахгүй байх, эрсдэлийн урьдаас тооцоолох, учирч болох асуудлуудыг төлөвлөгөөнд оруулснаар алдах боломжит хувийг багасах боломжтой юм.