СЭЗИС - Бүтээлийн сан

Хэрэглэгчийн гоо сайхны брэндүүдийг худалдан авах хүсэл эрмэлзэлд нийгмийн сүлжээн дэх инфлюенсерүүдийн нөлөөллийг тодорхойлох

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэрбиш, Алтангэрэл
dc.contributor.author Намжилсүрэн, Оюунтуяа
dc.date.accessioned 2022-06-02T07:07:38Z
dc.date.available 2022-06-02T07:07:38Z
dc.date.issued 2022-06-02
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2721
dc.description.abstract 2019 оны Фэйсбүүкийн үзүүлэлтээр эмэгтэйчүүдийн топ-15 хайлтад гоо сайхны бүтээгдэхүүн, дэлгүүртэй холбоотой хайлт дээгүүр байрыг эзэлж байна (Золзаяа, 2021). Гоо сайхны бүтээгдэхүүний салбарын хамгийн үр дүнтэй сурталчилгааны сувгаар Инфлюенсер маркетинг орж байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дотоодын гоо сайхны брэнд олширч байгаа зэргээс үндэслэн НСИ-үүд хэрэглэгчдийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдан авах үе шатууд, хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлж буйг судалж улмаар гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдэд маркетингийн оновчтой, үр өгөөжтэй төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд нь өөрийн судалгаагаар хувь нэмрээ оруулахаар зорилоо. Судалгааны дизайныг Нүр Иршайдын 2020 онд гаргасан “Палестин дахь гоо сайхан, загварын салбарын үйлчлүүлэгчдийн худалдан авалтын үйл явцад нийгмийн сүлжээний инфлюенсерүүдийн үзүүлэх нөлөө” болон Жон Дьюигийн бүтээсэн худалдан авалтын шийдвэр гаргах үйл явцын онолд үндэслэн боловсруулсан. Худалдан авалтын үе шатны өмнө хэрэглэгчид бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэл төрж улмаар худалдан авалт хийдэг учраас НСИ-ийн нөлөөллийг дээрх үйл явцаар дамжуулан тодорхойлох боломжтой гэж үзлээ. Тоон судалгааг бүтэцлэгдсэн асуулгын хуудсыг Монгол дахь нийгмийн сүлжээний хэрэглэгчдээс Google Forms ашиглан цахим хэлбэрээр авсан ба анхан шатны 423 өгөгдөлд хэсэгчилсэн хамгийн бага квадрат бүтцийн тэгшитгэлийн загварчлалын (PLS-SEM) аргыг ашиглан судалгааны бүтцийн таамаглалыг туршсан. Мөн статистик шинжилгээний SPSS болон Smart PLS программыг ашиглан шинжилгээ хийхэд дэвшүүлсэн таамаглалууд бүгд зөвшөөрөгдлөө. Гоо сайхны брэндүүд НСИ-ийг ашиглан худалдан авалтын үе шат бүрд чиглэсэн инфлюенсер маркетинг хийх нь хэрэглэгчийн худалдан авах хүсэл эрмэлзлийг төрүүлж худалдан авалт хийхэд түлхэц өгөх үр дүнтэй арга болох нь харагдаж байна. en_US
dc.subject Инфлюенсер маркетинг, нийгмийн сүлжээ, нийгмийн сүлжээн дэх инфлюенсер, худалдан авах хүсэл эрмэлзэл, гоо сайхны бүтээгдэхүүн en_US
dc.title Хэрэглэгчийн гоо сайхны брэндүүдийг худалдан авах хүсэл эрмэлзэлд нийгмийн сүлжээн дэх инфлюенсерүүдийн нөлөөллийг тодорхойлох en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах