Хураангуй:
Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог байгууллагууд зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэх үр дүнтэй хэрэгсэл гэж үздэг. Байгууллагууд ямар ч үнэлгээний систем гаргаж ирсэн хэрэгжилтийн үе шатандаа очоод маш их алдаанууд гардаг гэж үздэг нь судалгаагаар нотлогдсон.
Энэхүү судалгааны ажил нь гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн шат, түүнд гардаг асуудлуудыг илүү онолын хувьд нарийвчлан судалж тодорхойлсон байгаа.
Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн явцад гардаг процессын ачаалал, хяналтын нөхцөл байдал, ажилтнуудын ур чадвар, найдвартай байдлын түгшүүр зэрэг 4 бүлэг, 17 дэд алдааг үнэлсэн байгаа, түүнчлэн гүйцэтгэлийг үнэлэх явцад үнэлгээ өгч байгаа субъектын танин мэдэхүйн гүйцэтгэлийн үнэлгээнд түгээмэл гардаг гажуудлын 10 үндсэн төрлийг тодруулах гэсэн агуулгаар судалгаагаа хийлээ.
Уул уурхайн салбарын ажилтнуудаас судалгааг санамсаргүй түүврийн аргаар авч, найдвартай байдлын шинжилгээ хийж үзэхэд түүврийн хэмжээ хангагдсан болон хэмжүүрийн найдвартай байдал хангагдсан учраас уг судалгааны үр дүнд дүгнэлтүүд гаргалаа.
Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн шатанд гардаг алдаануудуудын хувьд дундаж үзүүлэлтийн нийлбэрээс харахад 71-82%-тай байгаа нь эдгээр алдаанууд тулгардаг болохыг харуулж байна.
Мөн ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх явцдаа гаргадаг түгээмэл 10 алдаануудтай хэр зэрэг санал нийлж байгаа талаар санал асуулга явуулахад танин мэдэхүйн төөрөгдлүүд өндөр хувьтай илэрч гарч ирдэг нь харагдаж байна.
Гүйцэтгэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийн шатанд нөлөөлж байгаа асуудлууд илрэн гарч ирж байна, ийм асуудлуудыг шийдвэрлэх, зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд үр ашигтай үнэлгээний системийн хэрэгжүүлэлтийн шатанд анхаарах зүйлүүдрүү чиглэсэн зөвлөмжийг боловсрууллаа.