Хураангуй:
Энэхүү судалгааны үндсэн зорилгын хүрээнд ЕБС-ын багш нарын байгууллагадаа үнэнч байх
хандлагад байгууллагын итгэлийн үзүүлэх нөлөөг судлах, хоорондын хамаарал болон
уялдаа холбоог олж тодорхойлсон. Судалгаанд Улаанбаатар хотын ЕБС-ын нийт
157 багш хамрагдсан бөгөөд үүнээс 80 нь Хувийн хэвшлийн сургуулийн багш нар, 77 нь
Улсын хэвшлийн сургуулийн багш нар байлаа. Судалгааныхаа дизайныг Туркийн Cevat
Celep болон Ozge Eler Yilmazturk эрдэмтдийн 2012 онд хийсэн судалгааны ажлын
дизайнд тулгуурлан хийсэн. Судалгаанд Cилифийн Олон хэмжээст байгууллагын үүрэг
хариуцлагын хэмжүүр (2000 онд боловсруулсан 4 хэмжигдэхүүнтэй) болон Полатын
Байгууллагын итгэлийн хэмжүүр (2007 онд боловсруулсан 3 хэмжигдэхүүнтэй) гэсэн
хоёр хэмжүүр ашигласан.
Санал асуулга 63 хувьсагчаас бүрдсэн бөгөөд 1-28 дугаар хувьсагч нь БҮБХ-ын тухай,
29-63 дүгээр хувьсагч нь БИ-ийн тухай тодорхойлсон.
Мэдээлэл боловсруулалт болон шинжилгээнүүдээ SPSS 23.0 болон Microsoft Excel
программуудыг ашиглан шинжилгээгээ хийсэн.