СЭЗИС - Бүтээлийн сан

АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Дэлгэрням, Нарантуяа
dc.date.accessioned 2022-05-31T02:06:58Z
dc.date.available 2022-05-31T02:06:58Z
dc.date.issued 2022-05-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2712
dc.description.abstract Арилжааны банкуудын дижитал төлөвшлийг үнэлэх зорилготой хийгдсэн судалгааны ажилд дижитал шилжилт, дижитал төлөвшил, дижитал төлөвшлийг хэмждэг загваруудын талаарх онолын судалгааг хийж төлөвшлийн 14 загварын 23 хэмжигдэхүүнээс давхардсан тоогоор хамгийн гол үзүүлэлтүүд болох дараах 5 хэмжигдэхүүнээр хэмжих загварыг сонгон авлаа. Эдгээр 5 хэмжигдэхүүн нь Соёл, Стратеги, Үйл ажиллагаа, Технологи, Ойлголт гэсэн хүчин зүйлийг агуулсан загварыг судалгааны дизайн болгон сонгон авсан. Арилжааны банкинд ажиллаж байгаа нийт 120 ажилтанаас санал асуулгын аргаар, ажилтануудын хандлагаар 5 хэмжигдэхүүнээр тодорхойлж хэмжихэд ерөнхийдөө дижитал шилжилтийн төлөвшлийн түвшингөөр соёл, стратеги хэмжигдэхүүнүүд нь хамгийн өндөр, түүний дараа дундаж түвшинд үйл ажиллагаа болон ойлголт хэмжигдэхүүн байгаа бол хамгийн бага үнэлгээтэй хэмжигдэхүүн нь технологи гэсэн хэмжигдэхүүн байна. Ажилтануудаас авсан судалгааны үр дүнд кластер шинжилгээ хийж бүлэглэж авч үзэхэд нийт хүмүүсийн 45% нь ерөнхийдээ бүгд өндөр үнэлгээтэй, 48% нь Соёл, Стратеги нь өндөр буюу зорилгоо тодорхойлсон ч үйл ажиллагаа, технологи, ойлголтын хувьд гүйцэтгэлийн түвшинд хангалттай хүрээгүй, 15% нь дижитал төлөвшил тааруу үнэлгээтэй 3 бүлгээр кластерт ангилагдлаа. Кластер тус бүрийн бүлгүүдийн онцлог шинж тэмдгийн ялгааг гарган авч үзэхэд мэдээллийн технологийн салбарын ажилтанууд өндөр үнэлгээтэй гэж үнэлсэн бол бусад зээл, санхүү, бизнес нэгжүүд түүнээс бага үнэлгээтэй гарсан. Мөн төв албаны ажилтануудын хувд шилжилт сайн өндөр үнэлгээтэй гарсан бол салбарт ажиллаж буй ажилтанууд түүнээс тааруу үнэлгээтэй дүгнэлт гарсан. Ажилласан жилийн хувьд богино хугацаанд ажилласан ажилтанууд үнэлгээ тааруу үнэлсэн бол удаан хугацаанд ажилласан ажилтанууд илүү өндөр үнэлгээтэй гарсан. Үүн дээр үндэслэн цаашдаа дижитал шилжилтийн төлөвшлийг сайжруулахын тулд ажилтануудад зориулж ямар хэмжээ авах дээр санал, зөвлөмж боловсруулан ажиллав. en_US
dc.subject Дижитал технологи, дижитал шилжилт, дижитал төлөвшил, дижитал төлөвшлийн загвар, арилжааны банк en_US
dc.title АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ТӨЛӨВШЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах