Хураангуй:
МУ-ын АТХ-нд СТОУС мөрдөх ААНБ, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг ААНБ, өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа эсвэл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа ААНБ, гадаадын хөрөнгө оруулалттай ААНБ, сан мөн хуулиар болон МУ-ын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад ААНБ-ууд зайлшгүй санхүүгийн тайландаа аудит хийлгэсэн байх шаардлагатай гэж заасан байдаг. Тэдгээр ААНБ-уудад үйлчилгээ үзүүлэхээр 2021 оны 12 сарын 27-нд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс гаргасан мэлээллийн дагуу Монгол улсад нийт 150 аудитын компани үйлчилгээ үзүүлж байгаагаас 131 нь Улаанбаатар хотод, үлдсэн 19 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна гэсэн ба үүнтэй холбоотойгоор цөөн хэрэглэгч бүхий МУ-ын зах зээлийн хувьд аудитын үйлчилгээ үзүүлэх компаниудын тоо олширсоор байгаа нь МУ-ын аудитын компаниудын чанар муудах, хурдан хугацаанд, хангалттай нотолгоонд суурилаагүй худал хуурмаг дүгнэлт гарган мөнгө олох үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж байна.
Иймд хөндлөнгийн аудитын чанарт нөлөөлөх олон хүчин зүйлсээс зөвхөн аудиторын ур чадвар нь хөндлөнгийн аудитын чанарт хэрхэн нөлөөлж буйг “А” аудитын компанийн жишээн дээр судлан холбогдох сөрөг нөлөөлөл, асуудлыг тодорхойлж, тэдгээрийг хэрхэн сайжруулах талаар санал зөвлөмж, дүгнэлт боловсруулахын тулд энэхүү сэдвийг сонгож авсан болно.