dc.description.abstract |
Судалгааны ажлын хүрээнд 0-3 насны хүүхэдтэй сошиал медиа сувгууд ашигладаг Монгол улсын 25-44 насны эцэг эхчүүдийн худалдан авах хүсэл эрмэлзэл, шийдвэр гаргалтад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор сонирхолтой байдал, интерактив байдал, хэрэгцээтэй байдал, мэдээлэлтэй байдал, хамааралтай байдал, зуршил гэсэн зургаан хүчин зүйлийг хэрэглэгчийн худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлүүд гэж тодорхойлж, энэхүү судалгааны онолын загвар хэмээн ашигласан. Судалгааны асуулгыг 0-3 насны хүүхэдтэй сошиал медиа сувгууд ашигладаг Монгол улсын 25-44 насны эцэг эхчүүдэд зориулан бэлтгэн, судалгааг онлайнаар авсан. Фактор шинжилгээний явцад тухайн хүчин зүйлээ төлөөлөх боломжгүй хувьсагч хасагдаж, онолын загварт дэвшүүлсэн 6 хүчин зүйлүүд батлагдсан. Засагдсан хувьсагчдаар корреляцийн шинжилгээ хийхэд хэрэгцээтэй байдлын хүчин зүйл нь хүүхдийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд мэдэгдэхүйц хамгийн их хамааралтай гарсан. Кластер шинжилгээ хийхэд судалгаанд оролцогчдыг 3 сегментэд хуваасан ба кластеруудын харьцуулсан шинжилгээг судлан Кластер1-г мэдээлэл ашиглагчид, Кластер2-г мэдээллийг үл ойшоогчид, Кластер3-г мэдээлэлд өртөгчид гэж нэрлэн сегментүүдийн персонаг гаргасан. Мэдээлэл ашиглагчид нь сошиал медиад бусад хоёр сегментээсээ өдөрт илүү хугацаа зарцуулдаг насны хувьд харьцангуй залуу эцэг эхчүүд бөгөөд сошиа медиа сувгаар явуулж буй зар сурталчилгаанд бусад сегментүүдээсээ мэдрэг ханддаг, онлайн дэлгүүрүүдийн нийтэлж буй контентийн агуулгад ач холбогдол өгдөг. Эцэг эхчүүд Facebook дэх хувь хүний хөтөлдөг хуудас, группүүдээс хүүхдийн хэрэгслийн талаарх мэдээлэл авдаг, энэ нь тэдний амьдралд сошиал медиа сувгийн хэрэгцээтэй байдлыг үүсгэдэг. Сошиал медиа сувгаас тухайн бүтээгдэхүүний талаар бусад хэрэглэгчийн бодит үнэлгээг мэдэх, онлайн дэлгүүрүүдтэй нээлттэй харилцах боломж, ойр дотны хүмүүсийн нөлөөлөл зэрэг интерактив байдал, мэдээлэлтэй байдал, хамааралтай байдлын харилцан холбоо нь хүүхдийн хэрэгсэл худалдан авах хүсэлд нөлөөлөх томоохон хүчин зүйлүүд болж байна. |
en_US |