Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь хөрөнгө оруулалтын зөвлөх компанийг олон улсын жишигт хүрэхүйц төвшинд хөгжүүлэх оновчтой хувилбарыг боловсруулж, хууль эрх зүй, хүний нөөц, зах зээлийн эрэлтийг судалж, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг сайжруулж байгууллагын төвшинд бие даасан бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхэд чиглэсэн. Хөрөнгө оруулалтын компани
хөгжинө гэдэг нь тухайн компаний үндсэн үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэхээс шууд
хамааралтай ба нэг талд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа үйлчлүүлэгч, нөгөө
талд хөрөнгийн илүүдэлтэй түүнийхээ үнэ цэнийг тасралтгүй өсгөх сонирхолтой
хөрөнгө оруулагчийг холбох, мөн хөрөнгө оруулагчыг хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангаж, мэдлэг өгөх нь үндсэн үйл ажиллагаа бөгөөд энэхүү процессийг хөгжүүлэх оновчтой хувилбарыг тодорхойлсон.