dc.description.abstract |
Си Эс Эм Интернэйшнл ХХК-ийг 2017 онд бөөрөнхий байцаа тариалж, хадгалан,
борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулсан бөгөөд өөрийн орны
үржил шимт хөрсөнд ургуулсан чанар стандартад нийцсэн эрүүл аюулгүй, гарал үүсэл
нь тодорхой бөөрөнхий байцаагаар дотоодын зах зээлийг бүрэн хангахаар хичээн
ажиллаж байгаа.
Тариалалт, хэрэглээ тогтмол нэмэгдэж ирсэн хэдий ч хүнсний ногооны үйлдвэрлэл
дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, Бусад улсуудаас импортоор хүнсний
ногооныхоо 40 хувийг хангаж байна. Энэхүү салбар нь олон жижиг тариалан эрхлэгч
худалдаан борлуулагч нар ихтэй тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй байдаг учир өртгөөр
манлайлах стратеги баримтлан үйл ажиллагаа сайжруулах төлөвлөгөө боловсруулж
тухайн байгууллагын алдаа гарч байгаа нэгж хэсгийг олж илрүүлэн тэрхүү засаж
сайжруулах төлөвлөгөө боловсруулна ажиллах нь оновчтой хэмээн үзсэн.
Иймд судалгааны ажлаараа үйл ажиллагаа сайжруулдаг онол арга зүйг судлан сонгож, байгууллагаа шинжлэн сайжруулах үйл ажиллагааг тодорхойлох арга зүйгээ судлан, үйл ажиллагааг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, эдийн засгийн үр өгөөжийг тооцоолсон. |
en_US |