Хураангуй:
Монгол улсын “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзсэн. Энэхүү хуулийн шинэтгэл нь банкны салбарт гарч буй, чухал ач холбогдол бүхий шийдвэр бөгөөд банк санхүүгийн байгууллагын тогтвортой хөгжлийг дэмжих бодлогод суурилсан билээ. Мөн түүнчлэн дэлхийн зах зээлд нээлттэй хөрөнгө оруулалттай банк болох боломжийг нээж цааш цаашдын урт хугацаанд хэрэгжих олон талт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Банкны дотоод үйл ажиллагааны хувьд ч хяналтын асуудал илүү нарийсаж, олон нийтэд ил тод, нээлттэй байх, санхүүгийн салбарын тогтолцооны системд реформ хийх зэрэг олон боломжууд нээгдэж байна. Судалгааны ажлын хүрээнд арилжааны банк \Хаан банк\ гадаадын хөрөнгийн зах зээл дээр IPO амжилттай гаргах боломж болон Хаан банкны олон улсын хөрөнгийн зах зээл
дээрх стандартыг хангаж байгаа эсэхийг нарийвчлан судалсан болно.