Хураангуй:
Цахим худалдаа нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд , техник технологийн дэвшилд тулгуурлан хурдацтай хөгжиж буй эдийн засгийн сегментийн тоонд зүй ёсоор багтах билээ. 2019 онд дэлхий нийтийг цочирдуудсан цар тахал COVID-19-өөс үүдэн бүхий л худалдаа, зарим төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, цахим худалдаа, үйлчилгээ бидний амьдралд болоод улс орны эдийн засагт ямар чухал ач холбогдолтой болохыг харууллаа.
Цахим худалдаа нь өргөжин тэлж, бизнес болон хэрэглэгчийн хооронд асар хурдан бөгөөд хялбар холбоог бий болгон худалдааны салбарт “хувьсгал” хийсэн тул энэхүү бизнесийн сегментийг үр дагавар татварын нөлөөг судлах шаардлага тулгарч байна.
Харин цахим худалдааны үр шимийг хүртэн, уг үйл ажиллагааг эрхэлж буй хувь хүмүүсийн хувьд татвар хэрхэн ногдуулдаг, хэрэв татвар ногдуулдаггүй бол цахим худалдаанд татвар ногдуулах ямар олон улсын туршлага арга зам байгааг судлахын тулд энэхүү сэдвийг сонгосон.
Цахим худалдааны татварын асуудал болон олон улсад цахим худалдаанд татвар ногдуулах зохицуулалт, өнөөгийн байдал, олон улсын цахим худалдааны хандлага туршлагыг судлаж монголын улсын цахим худалдааны татварыг сайжруулах тухай санал, зөвлөмж боловсруулсан болно.