Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа “А” аудитын үйл ажиллагаа явуулдаг компанийг
сонгон авч залилангийн шинж тэмдэг байгаа эсэхийг судаллаа. Энэхүү компани нь 15
ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 95 хувийн итгэх түвшинтэй хэмээн үзэж эх
олонлогийг төлөөлж чадахуйц 13 хүнээс асуулгын аргаар судалгаа авч, Microsoft Excel
программын тусламжтайгаар үр дүнг боловсруулан, шинжилгээ хийв.
Онолын судалгаандаа АОУС 240 тухай, залилангийн ерөнхий ойлголтууд,
залилангийн төрөл, залилангийн аудитын тухай ойлголтуудыг оруулсан ба залилангийн
өнөөгийн байдлын судалгаандаа олон улсад үйлдэгдэж буй залилан мэхлэх үйл
ажиллагаа, түүний үр дүнгийн талаар болон дотоодын судалгааны ажлуудыг харьцуулж
оруулсан болно.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа залилантай холбоотой олон томоохон хэргүүд
дэгдэж байгааг олон улсын судалгааны байгууллагууд тайлангаас онцолж харж болохоор
бөгөөд залилан нь өмнө нь зөвхөн тухайн улс орон, бүс нутагт байсан бол одоо үед хил
хязгаар, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр хийгддэг болсон. Мөн аж ахуй нэгж
байгууллагын гүйцэтгэх удирдлага нь санхүүгийн тайланг хууль, дүрэм журам,
стандартын дагуу үнэн зөв, бодитой тайлагнах үүрэг хүлээж байдгийн сацуу аудитын
хүлээх үүрэг хариуцлагын хэрэгжилт дээр анхаарлаа хандуулдаг. Байгууллага нь дотоод
хяналт нь сул, ёс зүйн дүрэм журам дутмаг, ажилчдын ёс зүй зэрэг нь залилан хийх
тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлж өгснөөр залилан үйлдэх таатай орчныг
бүрдүүлж өгч буй.
Иймд залиланг буруулахын тулд ажилчиддаа ёс зүйн сургалт, семинар зохион
байгуулах, удирдлагаас хараат бус байх дотоод хяналтын нэгж үүсгэх, үйл ажиллагаагаа
тогтмол хянаж удирдах зэргээр олон аргыг ашиглаж болно. Гэвч эдгээрийг тогтмол хийж
байгаа ч залилангийн эрсдэлгүй болох нь багасах хэдий ч дахиж залилан үйлдэгдэхгүй
гэсэн баталгаагүй тул аудиторын үүрэг хариуцлагыг сайжруулах нь зохистой.
Мөн “А” аудитын компанийн хувьд гүйцэтгэх удирдлага, хүний нөөц болон
дотоод аудитад залилангаас урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулсан.