Хураангуй:
Аливаа улс орон бүр өөрийн соёл, шашин шүтлэг, эдийн засаг нийгмийн байдлаас хамааруулан өөр өөрийн онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүнтэй адил нийгмийн халамжийн ойлголт, тодорхойлолтоос шалтгаалж улс орон бүрд ялгаатай байдаг билээ.
Иймд судалгааны ажлаараа хүн амын зорилтот бүлэгт үзүүлдэг “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн
халамжийн үйлчилгээний” хэрэгжилтийн байдлыг судалж, хүртээмжийг бууруулахад
нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж сайжруулах санал зөвлөмж боловсруулсан болно.