Хураангуй:
Дэлхий дахинд өдрөөс өдөрт хөгжиж буй контент түүнийг нэвтрүүлэх платформын зах зээл өсөж байна. Монгол улсад мөн адил олон төрлийн контент нэвтрүүлэх платформууд бий болж хөгжиж байна. Энэхүү дипломын ажлаараа миний бие монгол улсад дутагдаж буй контентийн төрөл болох манга, зурагт номыг унших нийтлэх платформыг хөгжүүлэхээр зорьсон. Уг санааг боловсруулж хөгжүүлэхэд гарааны бизнес бий болоход зайлшгүй хийж гүйцэтгэх хэрэглэгч зах зээл өрсөлдөгч бизнес санааны харьцангуй давуу тал зах зээлд нэвтрэх стратегийг тодорхойлох зэрэг даалгаваруудыг гүйцэтгэсэн. Бизнес төсөл болон дипломын төсөл хоорондын ижил ялгаатай агуулгуудыг боловсруулан нэгтгэж энэхүү ажлыг хийж гүйцэтгэлээ.