Хураангуй:
Монгол улсын текстилийн салбарын дийлэнх хувийг ноос ноолуур боловсруулах үйлдвэр бүрдүүлдэг Ноос ноолууран бүтээгдэхүүний борлуулалт жил ирэх тусам өссөөр байгаа боловч, эцсийн бүтээгдэхүүний экспорт болон дотоодын борлуулалтын өсөлт хангалтгүй байна. Ноос ноолуурын салбарын хувьд байгаль орчин нийгэмд ээлтэй буюу тогтвортой үйлдвэрлэл рүү шилжихэд тулгарч буй асуудал нь ААН-ийн техникийн болон эдийн засгийн чадвар дутмаг, тогтвортой байдлын үндэсний стандартууд, баталгаажуулалт хөгжөөгүй байдал бөгөөд тэдгээрийг дэмжих ногоон санхүүгийн бүтээгдэхүүн хомс байгаа нь МУ-ын ноос ноолуурын салбарын байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүн гаргахад асуудал болж байна.
МУ-ын ноос, ноолуур үйлдвэрлэлийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаанд
тулгарч буй асуудлыг тодорхойлон олон улсын туршилгад үндэслэн ноос, ноолууран
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнээр
дэмжих боломжийг тодорхойлсон.