Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “Мандал даатгал” ХХК-ийг сонгон авсан болно. Тус байгууллагад соёлын судалгааг явуулахын тулд Klaipėda State College (Lithuania)-д 2014 онд явуулсан судалгааг жишиг болгон авч үзсэн. Тус судалгаа нь нийт 44 асуулгатай 6 бүрдэл хэсэг буюу хүчин зүйлээс бүрдэж байгаа. Судлаач байгууллагын соёлд үнэт зүйлс, түүх, уламжлал, баатрууд, билэг тэмдэг, харилцаа холбоо зэрэг нь нөлөөлдөг гэж үзсэн. Тус судалгааны найдвартай байдал нь .9412 байсан нь судалгааны найдвартай байдал өндөр байна.
“Мандал даатгал” ХХК-аас авсан судалгаа нь нийт 48 асуулттай ба 44 нь 1-5 (1-огт санал нийлэхгүй байна, 5- бүрэн санал нийлж байна) оноогоор үнэлэх харин үлдсэн 4 байгууллагын ажилчдын хувийн шинж чанартай асуулт буюу нас, хүйс, ажилласан жил, мэргэжил зэрэг байна.