Хураангуй:
Амьдралын даатгалын өнөөгийн байдлыг судлан цаашид хөгжүүлэх боломж арга замыг тодорхойлохдоо хувьсах шинжтэй амьдралын даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалсан. Уг судалгааг хийж гүйцэтгэхдээ бусад улсуудын амьдралын даатгалын зах зээлийн хөгжил болоод олон улс дах хувьсах амьдралын даатгалын зах зээлийн нөхцөл байдлыг судлан өөрийн орны өнөөгийн байдалтай харьцуулах замаар энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломж, арга замыг тодорхойлохыг зорьсон. Мөн түүнчлэн эмпирик судалгааны хүрээнд Монгол улсын амьдралын даатгалын зах зээлийн хөгжлийг бүтээж буй экспертүүдтэй ярилцан өнөөдрийн байдлаар иргэдийн хувьд уг төрлийн бүтээгдэхүүнийг хүлээж авах боломж ямар байгаа болоод макро эдийн засгийн хүрээнд амьдралын даатгалын хөгжилд ямар нөлөө үзүүлж байгаа талаар нэмэлт тодруулгуудыг авч эцсийн дүгнэлт, санал зөвлөмжөө боловсруулсан болно.