Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн холтертой бүсийг уул уурхайн зах зээлд нэвтрүүлэн шинэ үнэ цэнийг бүтээхэд “Батшир-Ур” ХХК-нд туслахуйц чухал гарын авлага болгох зорилгын хүрээнд чанарын судалгааны аргачлал, ярилцлага, санал асуулгын аргыг ашиглан “Оюу Толгой” ХХК-нд ажиллаж буй холтертой бүс хэрэглэгч 206 уурхайчдаас тандалт судалгааг хийж, монгол орны макро эдийн засгийн нөхцөл байдал, компаний дотоод орчны хүчин зүйлсийг судлан харьцуулж үзсэн болно. Уг судалгаанд хамрагдсан уурхайчид одоо ашиглаж буй холтертой бүсэндээ сэтгэл ханамжгүй байдаг бөгөөд тухайн компани нь ашиглагч болох уурхайчдынхаа санал хүсэлтийг ханган нийлүүлэгч компанидаа хүргэлгүй ажилладаг болохыг илрүүлсэн. Мөн уул уурхайтай хамааралтай компаниудын арьсан хувийн хамгаалах хэрэгслийн чиглэлээр судалгааны ажлыг хийх шаардлагатай байгаа нь харагдаж байлаа.