Хураангуй:
Тус судалгаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн нийгмийн дэмжлэгийн сүлжээний бүтэц болон тэдний бизнесийн амжилтын өсөлт хоорондын нөлөөг судалсан бөгөөд сүлжээн дахь гишүүдийн хооронд дамжиж буй мэдээлэл, зөвлөгөө болон сэтгэлзүйн дэмжлэгийг амжилттай бизнес эрхлэхэд шаардлагатай нөөцүүдийг нэмэгдүүлэх, асуудал бэрхшээлийг даван туулах арга зам хэмээн таамаглаж, нийгмийн капиталын онолыг үндсэн сууриа болгосон. Судалгааны үр дүнд бизнесийн амжилтын өсөлт болон сэтгэлзүйн, мэдээллийн сүлжээний хувьсагчууд хооронд эерэг сул хамааралтай. Мөн сэтгэлзүйн болон мэдээллийн сүлжээний төвлөрөл хэдий чинээ өснө тэр хэрээр бизнесийн амжилтын өсөлт нэмэгдэх эерэг хамааралтай хэдий ч мэдээллийн дэмжлэгийн нягтрал буурах тусам бизнесийн амжилт өсөх урвуу хамааралтай байна. Энэ гурван сүлжээнд нөхөр хамгийн гүнд төвлөрч улмаар төвлөрөл болон нягтралын зэрэг хамгийн өндөртэй байгаа нь уг судалгаанд хамрагдсан эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн гол дэмжлэг үзүүлэгч болоод байна. Энэ нь гоо сайхны салон жижиг, дунд бизнест хамаарагддаг тул гэр бүлийн хүн ямар чухлыг илэрхийлж байж болох талтай.