Хураангуй:
Сүүлийн жилүүдэд цахим худалдаа гэдэг дэлхий нийтэд асар хурдтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийн нийт цахим худалдааны 52.1 хувийг Хятад улс дангаараа эзэлдэг бөгөөд тэр дундаа Taobao нь Хятад улсын цахим худалдааны талбарын 60 гаруй хувийг эзэлдэг нь манай улсын хувьд бараа бүтээгдэхүүнээ хямд зардлаар экспортлох олон давуу талуудын нэг юм.
Энэхүү судалгааны хүрээнд Хятад улсын зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн судалгааг цахим худалдааны талбарын жишээн дээр хийж гүйцэтгэхийн тулд Ecommerce буюу цахим худалдаа гэж юу болох , түүний төрөл, эрхлэх стратеги, давуу болон сул тал, салбарын хязгаарлалт БНХАУ – ын эдийн засгийн орчин, ноос ноолууран бүтээгдэхүүний импорт болон цахим худалдааны зах зээлийн өнөөгийн байдал, Монгол улсын ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт интернэт худалдаа болон ноос ноолууран бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдлыг судалсан. Мөн БНХАУ – ын ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчдын түүвэр судалгаа авч үр дүнг боловсруулж тоон судалгаа болон асуулгын судалгаан дээр үндэслэн Монгол улсаас борлуулах боломжит бүтээгдэхүүн болон байгууллагуудын харьцуулсан
судалгаа хийсэн. Дээрх онолын болон эмпирик судалгаанд үндэслэн бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдэд зориулсан санал зөвлөмж боловсруулсан.