Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаараа барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын үйл
ажиллагаанд судалгаа хийж санхүүгийн тогтвортой байдал нь компанийн үнэлгээнд яаж
нөлөөлж байгааг судлан түүнээс шалтгаалж компанийн үнэлгээ хэрхэн өөрчлөгдөж
байгааг тооцон, цаашид тус компанид хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс болон тус
компанийн хувьцааг эзэмшиж байгаа хөрөнгө оруулагчдад зориулан шийдвэр гаргах үйл
явцад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөмж боловсрууллаа. Энэхүү зөвлөмжийг
боловсруулахын тулд шинээр барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч “Лэлминерал”
ХХК-ийг сонгон авч Монгол Улсын хөрөнгийн бирж дээр тогтмол үйл ажиллагаа явуулж
буй үнэт цаасны II ангилалд багтах “Улаанбаатар БҮК” ХК болон үнэт цаасны III
ангилалд багтах Бэрэн группын охин компани болох “Хөхган” ХК-ийн үйл ажиллагаатай
харьцуулан үзсэн болно. Санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэхдээ судалгаа шинжилгээ
хийдэг түгээмэл нэр томъёо, харьцаануудыг ашиглалаа.