Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь ХААН Банкны нийгмийн хариуцлагын хэрэгжилтийн түвшинг тодорхойлох зорилгын хүрээнд ISO 26000 стандарт болон НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрөөс эрхлэн гаргасан КНХ-ын өөрийн үнэлгээний гарын авлагыг ашиглан харилцагчид болон ажилтнуудаас асуулга судалгаа авах болно. Өөрийн үнэлгээний гарын авлагыг ашиглан ХААН Банкны холбогдох ажилтнуудтай хамтран банкны КНХ-ыг үнэлнэ. Харин хэрэгжилтийн түвшинг тодорхойлох асуулга судалгаанд ХААН Банкны 331 ажилтнууд хамрагдсан бөгөөд КНХ-ыг 7 хэмжүүр бүхий 44 асуултад өөрийн хүртэхүйд үндэслэн 1-5 оноогоор үнэлсэн. Хэрэглэгчдийн санаа бодлыг судлах асуулга судалгаанд 345 хэрэглэгч, олон нийт хамрагдсан бөгөөд КНХ-ын хэрэглэгчтэй холбоотой 8 асуултад өөрийн хүртэхүйд үндэслэн маш муу-1 гэсэн үнэлгээнээс маш сайн-5 гэсэн үнэлгээгээр үнэлсэн болно.
Судалгааны онолын хэсэгт КНХ-ын тухай ойлголт, түүхэн замнал, хүрээ болон нийгмийн хариуцлагын стандартын талаар онолын судалгаа хийсэн бөгөөд ISO 26000 стандартын 7 бүрэлдэхүүн хэсгийн тухай нарийн мэдээлэл багтаасан.
Судалгааны хэсэгт 3 аргаар авсан судалгааны тайланг багтаах бөгөөд шинжилгээ хийхдээ демографик судалгаа, фактор анализ, нэг болон хоёр талт анализ хийн судалгааны үр дүнг ISO 26000 стандартын 7 бүрэлдэхүүнтэй харьцуулан дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд үндэслэн ХААН Банкны КНХ-ыг сайжруулах арга замуудыг санал болгосон болно.