Хураангуй:
Монгол улсын тавилгын салбарын зах зээл нь хот төлөвлөлтын орон сууцжуулалт, барилгын салбарын хурдацтай тэлэлт, хэрэглэгчийн орлогын түвшин сайжирч тавилгын салбар маш эрэлттэй болсон билээ. Манай улсын хувьд импортын тавилга 48%-ийг, дотоодын үйлдвэрийн тавилга 52%-ийг эзэлж байна. Дотоодын үйлдвэрийн түүхий эд материалын 93% нь импортоор орж ирдэг.
Гэвч тавилга нь өөрөө амьсгалдаг, импортын тавилгын материалууд нь хүний биед хор нөлөөгүй байх, хавтан материал нь хорт хавдар үүсгэдэг формальдегид бодис нь Монгол улсын MNS 4990:2015 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Ажлын байрны орчин стандартад нийцсэн байх, чанартай байх зэрэг тавилгын материал, түүхий эдийн олон асуудлуудыг шинжлэн судлаж хэрэглэгчдэд таниулахыг зорсьон.
Шинжилгээний дүгнэлтэнд тулгуурлан асуудлын шийдэл, хувилбаруудыг тодорхойлон гаргаж үнэлэн цаашдаа материалын чанарыг хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүн мэт хандах мэдлэгийг түгээн дэлгэрүүлж эрүүл ахуйдаа хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн болно.