Хураангуй:
Мал аж ахуйн салбар нь хүн амыг анхдагч хэрэгцээгээр хангах стратегийн гол нөөц болдог салбар юм. Монгол улсын хувьд сүүлийн 5 жилийн трендээр авч үзвэл малын тоо толгой өссөн хэдий ч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, үнийн хувьд байнга хэлбэлзэж өсдөг. Хэдий тийм ч Монгол хүний онцлог мах махан бүтээгдэхүүнээс шим тэжээл авдаг учир махны хэрэглээг бууруулж чадахгүй. Судалгааг хийхдээ малын махны хэрэглээ талаас нь судалсан бөгөөд хүн амын голчлон хэрэглэдэг махны төрлийг судалгааны таамаглалд дэвшүүлэн тодорхойлж түүн дээрээ илүү төвлөрч судалгааг явуулсан.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд тус салбарын онцлог, хэрэглэгчийн зан төлөв болон үнийн хувьд өндөр байгаа шалтгааныг нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан олж илрүүлэх, цаашлаад эрүүл ахуйн шаардлага хангасан, боломжийн өртөгтэй мах махан бүтээгдэхүүн зах зээлд бий болгох боломжийг судлана. Мөн цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлсоноор судалгааны ажлын жишээ компанид зөвлөмж өгнө.
Мөн энэхүү судалгааны ажлын хамрах хүрээнд Монгол улсын холбогдох хууль дүрэм журмууд, эрх зүйн баримт бичгүүд, мэдээ, статистик тоо баримт, хэвлэл мэдээлэл, интернетийн мэдээлэл болон бусад өмнө нь хийгдэж байсан судалгааны ажлууд, бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчдийг хамарсан судалгаа багтсан.
Судалгааны ажилд ярилцлага болон санал асуулгын аргыг ашигласан. Малын махны борлуулалтын өнөөгийн байдал, нийлүүлэлтийн сүлжээний асуудлуудыг судлан хэрэглэгчдийн хувьд малын махыг хэрэглэхдээ ямар хүчин зүйлсийг голчлон анхаардаг болох, түүнээсээ цаашид энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд ямар стратеши баримтлах нь зүйтэй талаар санал зөвлөмж бэлгэсэн. Тоон мэдээлэл боловсруулах SPSS Mathlab аргуудыг хэрэглэсэн болно.