Хураангуй:
Монгол улсад ноос ноолууран бүтээгдэхүүнийг гүн боловсруулах
үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59,
өрхийн жижиг цех 150-200 үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг Хятад, самнасан
ноолуурыг Хятад, Итали, Англи, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман,
Солонгос, Япон, Белги, Франц зэрэг 20 гаруй оронд экспортолж байна. Мөн залуучуудын
дунд ноос ноолууран бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол ихсэж байгаа бөгөөд дэгжин
харагдуулдаг, дулаахан, зөөлхөн зэрэг бүтээгдэхүүний чанар үүнд нөлөөлж байгаа юм.
Энэхүү баклаврын зэрэг горилон бичсэн дипломын ажлаар Улаанбаатар хотод оршин
суугаа 25-35 настай иргэдийн ноолууран бүтээгдэхүүнд хандах хандлагыг VALS загвар
ашиглан тодорхойлсон болно.