Хураангуй:
Монгол Улсын ХК-ууд дэх комплаенсын нэвтэрсэн байдлыг судалж, боловсронгуй, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх үнэлгээний санал боловсруулах зорилгын хүрээнд комплаенс болон комплаеснын үйл ажиллагааны нэвтрэлтийн үнэлгээний талаар онолын судалгаа хийж, ХК-уудын өнөөгийн байдлыг тодорхойлж судалгааны үр дүнг шинжлэж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулсан.
Судалгааны аргазүй: Судалгааны үр дүнд хүрэхийн тулд чанарын судалгааны аргачлал, ярилцлага, санал асуулгын аргыг ашигласан. 101 удирдах албан тушаалтнаас комплаенсын төлөв байдлын санал асуулга аван тандан судалгаа хийж, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, банк, санхүүгийн бус ТОП-5 хувьцаат компанийн комплаенсын зохицуулалтыг судлан үзэж, ажилтнуудаас ярилцлага авсан.
Судалгааны үр дүн: Дээрх судалгаануудын үр дүнд комплаенс хариуцсан ажилтан, нэгж, журам байхгүй, энэ чиглэлээр сургалт явуулдаггүй, ач холбогдлыг нь таниулдаггүй, үйл ажиллагааны тайланд тусгагдсан зүйлгүй, гагцхүү дотоод болон хөндлөнгийн аудитаар хянуулдаг зохион байгуулалтын бүтэцтэй байх нь нийтлэг зүйл болохыг илрүүлсэн юм.