Хураангуй:
Зах зээлийн нийгмээс ардчилсан нийгэмд шилжих их шилжилтийн үе буюу 1995 оноос эхлэн Монголын зах зээлд бялуу, бейкери гэх шинэ ойлголт орж ирсэн. Шинэ нийгэмд цөөн тоогоор худалдаалагддаг энэхүү бүтээгдэхүүн нь өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болтлоо өөрчлөгджээ.
Харин энэ том зах зээлд шинээр “In story bakery” буюу томоохон супермаркет доторх бейкериний төрөл буюу жижиг үйлдвэрлэл бүхий бэйкери нь манай зах зээлд шинээр нэвтэрч байгаа боловч эдгээр бэйкери нь хараахан олон улсын жишигт хүрэхүйц хэрэглэгчиддээ шинэ шинэлэг бүтээгдэхүүнээр үйлчилж чадахгүйн дээр бүтээмж муу, хэт том зайг эзлэх хандлага байдаг. Олон улсын зах зээлд In story bakery-г томоохон супермаркет дотор байгуулснаараа олон давуу талийг бий болгодог байна.
Жишээ нь:
- Шинэ талхны үнэрээр хэрэглэгчидийн сэтгэл санааг дэмжээд зогсохгүй дахин худалдан авалт хийх магадлалыг нэмэгдүүлдэг.
-Дөнгөж зуухнаас гарсан халуун бүтээгдэхүүнээр үйлчлэх боломж бий болгодог.
-Байнгын үйлчлүүлэгч нэмэгддэг... гэх мэт
Иймээс энэ боломжийн судалгаагаараа Монголд энэ төрлийн орон зайд өндөр бүтээмж бүхий бэйкерийн эрэлт нэмэгдэх хандлага бий болсныг энэхүү судалгаагаараа илүү бодитойгоор гаргаж ирэхийг зорилоо.