Хураангуй:
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас 13 дахь жилдээ нээлттэйгээр зохион байгуулж буй Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь: Шинэ нөхцөл байдалд ажил, гэр, нийгмийн амьдрал, бизнес, эдийн засаг, санхүүгийн тогтолцоо, улс төр, нийтийн удирдлагын хүрээнд үүссэн асуудал, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох, гарц, шийдлийг эрэлхийлэх явдал юм.
Хурлын хамрах хүрээ:
Их дээд сургууль, төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын захирал, эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, докторантууд
• НЭГДСЭН ХУРАЛДААН
• САЛБАР ХУРЛУУД:
• Эдийн засаг
• Санхүү, нягтлан бодох бүртгэл
• Засаглал ба менежмент
• Маркетинг
• Бизнес, инновац, энтрепренершип
• Нийгэм ба боловсрол
• Эдийн засгийн аюулгүй байдал
Нийт 141 судлаачийн хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл ирсэн байна.
Хэлэлцүүлж буй илтгэл- 83
Үүнээс:
СЭЗИС-аас 32 илтгэл
БНХАУ-ын гадаад хамтын ажиллагаатай сургуулиудаас 14 илтгэл,
Бусад их дээд сургууль, байгууллагаас 37 илтгэл хэлэлцүүлж байна.