dc.description.abstract |
Дэлхий нийтэд технологийн хөгжил хурдацтай явагдаж дижитал платформууд бий болсноор хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгож хямд зардлаар бизнес эрхлэх боломжийг олгож байна. Google, Facebook, Amazon, болон Apple зэрэг платформууд нь уламжлалт бизнесээс ялгаатай бизнес загварыг бий болгосноор үйлчлүүлэгчдийн зан төлвийг өөрчилж илүү үнэ цэнэтэй харилцааг санал болгож байна. Интернет технологийн хөгжил болон хэрэглээтэй холбоотойгоор контентийн хэрэгцээ шаардлага маш их өөрчлөгдөж байна. Өмнө бид телевизийн сувгаар дамжуулан контентийг л хүлээж авдаг байсан бол өнөөдөр орон зай, байршил харгалзахгүйгээр интернетэд холбогдон Facebook, Youtube, Instagram зэрэг контент хүлээж авах сувгууд олноор бий болсон. Хүн бүр контентийн хэрэглэгч болсон тэдгээр хүн бүрийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан контент үйлдвэрлэх шаардлага бий болоод байна. “I Expert” цахим талбар нь эдийн засгийг бүрдүүлэгч бизнесийн салбарууд тэр дундаа Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийн болон тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг цахим талбараараа дамжуулан хэрэглэгч үйлчлүүлэгчдэд сурталчлан таниулах цогц үйл ажиллагаа явуулах юм. “I Expert” цахим талбарын хөгжүүлэхийн тулд оролцогч талуудыг судлан, тухайн сэдэвтэй холбоотой эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудыг судалж тус цахим талбарыг хөгжүүлэх боломжийг судалсан. |
en_US |