Хураангуй:
Барилгын салбарын ААН-д санхүүгийн төлөвлөлтийн тухай, түүнийг хэрхэн онол аргазүйн хувьд үнэн зөв хийх нь асуудал болдог байна. Санхүүгийн төлөвлөлтийг хийгээгүйгээс болон санхүүжилтийг хамгийн үр ашигтай байлгаж чадахгүй байх, урьдчилж тооцоогүй зардал гарах, төсөл хойшлох, эргэлтийн хөрөнгө дутагдах, өнөөгийн нөхцөл байдалд үнэн зөв үнэлэлт өгч чадахгүй асуудлууд тулгамддаг байна. Харин санхүүгийн төлөвлөлтийг хийж буй ААН хувьд боловсон хүчин дутмаг, макро эдийн засгийн мэдээлэл хомс бөгөөд найдвартай бус, удирдлагууд санхүүгийн төлөвлөгөөнд ач холбогдол бага өгдөг нь бэрхшээл болдог гэсэн судалгааны үр дүн гарсан.
Санхүүгийн төлөвлөлтийн хамгийн сайн хийхэд гадаад болон дотоод орчны тооцоо судалгаа дээр үндэслэн хийх. Харин монгол улсад дийлэнх байгууллагууд нь зөвхөн дотоод орчны мэдээлэл тэр дундаа зөвхөн өнгөрсөн түүхэн мэдээлэл дээр тулгуурладаг хандлага одоог хүртэл байна.
Судалгааны ажлын онцлог нь бизнесийн гадаад болон дотоод орчны шинжилгээг хийх. Гадаад орчны шинжилгээгээр зах зээлд байгаа боломжийг илрүүлэх. Дотоод орчны шинжилгээг кампанийн нөхцөл байдлыг үнэлж зэх зээлийн боломжид тохируулан удирдах. Үүнд макро орчны байдлыг сценарын аргачлалаар, салбарын үнэлгээг порт ерийн 5 хүчин зүйлийн арга, PEST шинжилгээ. Компанийн дотоод орчныг харьцааны шинжилгээ, барилгын салбарын үйл ажиллагаан шинжилгээ, ашигт нөлөөлөгч хүчин зүйлүүд дээр мэдрэмжийн шинжилгээ хийх аргыг ашиглав