Хураангуй:
Дэлхий нийтээрээ сүүлийн жил гарны хугацаанд ихэнх улс оронд
зайнаас ажил эрхлэлтийг албадан шаардлагаар хэрэгсүүлсэн боловч энэ нь ажилтан
болон байгууллагад тодорхой давуу талтай болох нь улам бүр мэдрэгдэж, цаашид
зайнаас ажиллах чиг хандлага ажиглагдаж байна.
Тэгвэл зайнаас ажил эрхлэлт гэдэг нь юу болох, манай улсын ажиллах хүч буюу
байгууллагын ажилтнууд зайнаас ажил эрхлэлтийг дэмжиж байгаа эсэх. Мөн тэдний
хувьд ямар хүчин зүйлс зайнаас ажил эрхлэлтийг сэдэлжүүлж байгаа болон ямар
бэрхшээл, сорилтууд илүүтэй тулгардаг болох, зайнаас ажиллах үед хувь хүний ямар ур
чадвар дутагдаж байгаа зэргийг тодорхойлох зорилгоор цар тахлын хугацаанд зайнаас
ажилласан туршлагатай өөр өөр нөхцөл бүхий хэсэг бүлгүүдийн 345 ажилтнуудад санал
асуулга явуулж, зайнаас ажилласан байдалд үнэлгээ дүгнэлт хийж, нэгтгэн шинжилсэн
болно.
Манай улсын ажилтнуудын хувьд зайнаас ажил эрхлэлтэд эерэг байр суурьтай
ажиглагдсан ба цаашид долоо хоногийн зарим өдрүүдийг болон тодорхой төрлийн
ажлуудыг зайнаас гүйцэтгэх сонирхолтой байгааг тогтоосон. Мөн зайнаас ажил
эрхлэлтэд ажилтнуудын боловсрол, мэргэжлээс илүү хүйс болон насны ангилал илүүтэй
ялгааг харуулж байна.