dc.description.abstract |
Стратегийн шилжилтэд нөлөөлөх олон хүчин зүйлс байх боловч эдгээрээс шууд
удирдан чиглүүлэх боломжгүй, удаан хугацаанд тогтдог нь байгууллагын соёл юм.
Байгууллага харилцагч төвтэй бодлогыг хэрэгжүүлнэ гэж зориод эрхэм зорилго, үнэт
зүйлээ дахин тодорхойлж, дотоод дүрэм журамдаа тусгасан ч ажилтнууд нь ойлгож
хүлээн зөвшөөрөхгүй бол амжилттай болж чадахгүй юм.
Олон жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон бүтээгдэхүүн төвтэй бодлогоос харилцагч төвтэй бодлогод шилжихэд бизнесийн байгууллагуудад олон бэрхшээл, сорилт
тулгарах бөгөөд үүний дотор ажилтнууд нь байгууллагын зорилгыг бүрэн ухамсарлан
ойлгож, харилцагч төвтэй сэтгэлгээтэй болох нь хамгийн гол зүйл байдаг.
Энэхүү судалгааны ажил нь өрсөлдөөний зах зээл дээр баримталж буй
стратегийн чиг баримжааг тодорхойлон, тухайн байгууллага нь стратегиа дэмжсэн соёл
бүрэлдүүлж чадсан эсэх, ямар төрлийн соёл давамгайлж байгааг мэдэж, аливаа
бизнесийн байгууллага зорилтот стратегиа дэмжсэн соёлыг бүрдүүлэхэд нь зөвлөмж
боловсруулсан. Нийт
ажилтнууддаа харилцагч төвтэй бодлогыг ойлгуулах, тэдний сэтгэлгээг өөрчлөхөд тухайн байгууллагын соёлын хамаарлыг шинжилж үзэхэд 70%-аас дээш эерэг хүчтэй хамааралтай гол нөлөөлөгч хүчин зүйл болох нь батлагдсан. Судалгааны үр дүнд дээрх 3 арилжааны банканд ялгаатай соёлууд давамгайлдаг гэж үзсэн боловч шинэлэг соёл тодорхой хэмжээгээр тогтсон нь харагдсан. |
en_US |