dc.description.abstract |
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбарт хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол эрүүл мэндийн салбар юм. Эрүүл мэндийн салбарт бүх эмнэлгүүд ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг боловч ижил чанартай үйлчилгээ үзүүлдэггүй. Үйлчлүүлэгчид хувийн эмнэлэгийг сонгож үйлчлүүлсэний дараа дахин тухайн эмнэлэгт очиж үйлчлүүлэх эсэх, сэтгэл ханамжтай байсан бол ямар хүчин зүйлс нөлөөлсөн, тухайн эмнэлгийн талаар өөрийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийнхэндээ туршлагаасаа хуваалцаж, санал болгох эсэхийг санал асуулгаар тогтмол үнэлж тодорхойлсноор үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгох, ямар үйлчилгээ болон бүтээгдэхүүнээ нэмж сайжруулах, анхаарвал зохилтой бэ гэдгийг мэдэх боломжийг олгодог. Xувийн хэвшлийн эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид ямар хүчин зүйлс нөлөөлж буй, тэдгээрийг тодорхойлж хэмжсэний дараа ямар бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх мөн аль үйлчилгээг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулсан. Судалгааг 275 хүнээс авч эмпирик шинжилгээг хийсэн. Энэхүү судалгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын менежерүүд болон үйлчилгээний салбарыг чухал эх сурвалжуудаар хангаж өгсөн гэж үзэж байна. Гэсэн хэдий ч үр дүн, дүгнэлт нь хувийн эмнэлгийн үйлчилгээний орчинд тохиромжтой байж болох юм. |
en_US |