Хураангуй:
Уг судалгааны ажлаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч
байгууллагуудын үйлчилгээний чанар нь ямар түвшинд байгаа, үйлчилгээний чанар
хэрэглэгчдийн үнэнч байдалд нөлөөлдөг эсэх, нөлөөлөх нөлөөллийг тодорхойлон санал зөвлөмж боловсруулсан болно. Судалгааг байгууллагын интернэт хэрэглэгчдийн жишээн дээр хийсэн бөгөөд Улаанбаатар хотын салбар бүрийн, байгууллагын интернэт хэрэглэдэг 624 хүнээс өгөгдөл цуглуулан тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн болно.