dc.description.abstract |
Энэхүү судалгаагаар Оффисын худалдан авагч/ Хөрөнгө оруулагчын Эвристик хүчин зүйлийн нөлөөг хэмжих юм. Эвристик гэдэг нь хүмүүс ихэвчлэн төвөгтэй асуудал, дутуу мэдээлэлтэй тулгарах үед шийдвэр гаргах, шүүлт хийх, асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тайлбарлах зорилгоор санал болгож буй энгийн үр дүнтэй практик стратеги юм. Эдгээр арга ихэнх тохиолдолд сайн ажилладаг боловч зарим нэг тодорхой тохиолдолд танин мэдэхүйн системчилсэн өрөөсгөл хандлагад хүргэх талтай” хэмээн Даниэль Канеман (Парих, 2011) тайлбарлажээ. Эвристикийг ялангуяа төвөгтэй, тодорхойгүй орчин нөхцөлд шийдвэр гаргах үйл явцыг хялбар болгодог “эрхий хурууны дүрэм” хэмээн тодорхойлдог (Ritter, 2003). Ваверу болон бусад судлаач (2008) нар эвристик нь ялангуяа цаг хугацаанд шахагдсан үед шийдвэр гаргахад маш их тустай болохыг тайлбарласан.
Иймээс Оффисын худалдан авагч, хөрөнгө оруулагчид Эвристик хүчин зүйлийг ашиглаж шийдвэр гаргадаг тухай агентаар дамжуулан судалж шийдвэр гаргалтын эвристик хүчин зүйлийг нөлөөг хэмжиж судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |