dc.description.abstract |
“Анижо пропертейз” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй төдийгүй ч цаашид үйл ажиллагаагаа сайжруулан
шинэ шинэлэг технологи, бизнесийн хувьслын эрин үетэй хөл нийлүүлэн, салбарын
хөгжилд өөр өнгө төрхөөр хувь хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байгаа нь төслийн
ажлын хэрэгцээг бий болгож байгаа билээ. Энэхүү төслийн ажлаар компаний үйл
ажиллагаанд нарийвчлан судалгаа шинжилгээ хийснээр одоогийн үйл ажиллагааны
загварт бий болж байгаа асуудал, тулгамдаж байгаа саад бэрхшээлийг олж харж, түүнийг
сайжруулах арга замыг тодорхойлох, хувилбаруудыг үнэлэх, сонголт хийх юм.
Үл хөдлөх хөрөнгийн менежмент, түрээсийн менежментийн үйл ажиллагааны
онолын судалгаа, олон улс болон монголын зах зээлийн судалгаа, компанийн нөхцөл
байдлын судалгаа шинжилгээнд үндэслэн “Анижо Пропертейз” ХХК-ийн хөрөнгийн
менежментийн үйл ажиллагааг хөгжүүлэх системүүдийг санал болгох, хувилбаруудыг
үнэлэх, цаашид хэрэгжүүлэхэд анхаарах санал зөвлөмжийг боловсруулсан болно. |
en_US |