Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар хотод албан ёсоор үйл ажиллагаа явуулж Mango, Calliope, Tally Weijl гэх мэт дэлхийн Fast Fashion брэндүүдийн хэрэглэгчдийн сэтгэл ханамж ба түүнд нөлөөлөх хүчин зүйлийн онолын болон эмпирик судалгаан дээр суурилан монгол хэрэглэгчдийн эдгээр брэндүүдэд өгөх сэтгэл ханамжийг тодорхойлж брэнд тус бүрийн ялгааг гаргаж санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо.