Хураангуй:
Газарзүйн нарийвчлалтай хөдөлмөрийн статистик нь үндэсний макро эдийн засгийн хяналтыг дэмжих, хөдөө болон хот байгуулалтын тогтвортой бодлого, хөтөлбөр төлөвлөх, боловсруулж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлтийг бий болгохдоо орон нутагт тохирсон хүний нөөц, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэ нь орлогыг дэмжих, нийгмийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр, түүнчлэн газарзүйн тодорхой дэд бүсүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаарх шийдвэрийг мэдээллээр хангах замаар ядуурлын түвшнийг шинжлэхэд чухал ач холбогдолтой орц юм. Тийм ч учраас ажиллах хүчний оролцооны түвшнийг өрх, хүн ам зүйн болон газар зүйн байрлал зэрэг хүчин зүйлсээс хамааруулан шинжилж засаг захиргааны бага нэгжийн түвшинд тодорхойлон гаргах загварчлалыг энэхүү судалгааны ажлаар боловсруулав.