Хураангуй:
Сэтгэлзүйн аюулгүй байдал гэдэг нь ажлын байранд ажилчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдаас тусламж гуйх болон шинэ санаа гаргах зэрэг үйлдэлд айдас, бусдаас сэтгэлзүйн хувьд дарамт мэдрэхгүйгээр өөрийгөө илэрхийлж болох ажлын орчин юм. Энэхүү ажлын орчинг бүрдүүлэхэд удирдлага, багийн ахлагчийн арга барил, баг хамт олон болон ажилчид хоорондын харилцаа чухал нөлөөтэй байдаг. Судалгааны түүвэрт Эрүүл мэндийн салбарт ажилладаг 305 хүнээс судалгаагаа авч SPSS 23.0 болон Microsoft Excel программуудыг ашиглан шинжилгээгээ хийсэн.