СЭЗИС - Бүтээлийн сан

“IPTV” үйлчилгээ хэрэглэгчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Түмэнбилэг, Ууганболд
dc.contributor.author Гаанжуур, Сэлэнгэ
dc.date.accessioned 2021-06-26T07:48:40Z
dc.date.available 2021-06-26T07:48:40Z
dc.date.issued 2021-06-26
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2508
dc.description.abstract Технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн IPTV үйлчилгээ хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, үсрэнгүй хөгжиж байгаа боловч хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тогтмол хангаж ажиллах нь олон асуудлаас ихээхэн хамаардаг төдийгүй үйлчилгээ үзүүлэгчдэд стратегийн өөрчлөлт шинэчлэлийг байнга хийж жилээс жилд илүү сайжруулж байхыг шаардаж байдаг. Тус судалгаагаар хэрэглэгчдэд үнэ цэнэтэй, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх IPTV үйлчилгээний шинж чанаруудыг тодорхойлох, цаашид хэрэглэгчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ямар шинж чанарыг хөгжүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулснаар өрсөлдөөний шинэ чиг хандлагыг олж харах зорилготой хийгдсэн. Онолын судалгааны хүрээнд гадаад, дотоодод судлагдсан байдал болон хэрэглэгчийн сэтгэл ханамж, сэтгэл ханамжийг тодорхойлох харьцуулалтын, эсрэгцлийн, харьцуулалт эсрэгцлийн, үгүйсгэлийн онолууд, үйлчилгээний чанар, чанарыг хэмждэг загварууд, хэрэглэгчдийн үнэ цэнэ, үнэ цэнийн загваруудын талаар тус тус судалж судалгааны чиг баримжаагаа тодорхойлсон. Үр дүнд нь IPTV бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг тодорхойлоход Кано загварыг сонгон судалж, судалгааны загварчлалд тулгуурлаж асуулгыг боловсруулан түүврийн хэмжээг тодорхойлж, Юнивишн, Скаймедиа компанийн нийт 340 өрхийн хэрэглэгчдээс онлайнаар судалгаа авч үр дүнгээ гаргасан. Судалгаанд ашиглагдах боломжит шинж чанаруудыг тодорхойлохын тулд гадаад дотоодод өмнө нь хийгдсэн IPTV үйлчилгээний сэтгэл ханамжид нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн судалгаа болон гадаад, дотоодын IPTV үйлчилгээ үзүүлэгч компаниудын хэрэглэгчдэд санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд судалгаа хийснээр голлох шинж чанар буюу хэрэглэгдэхүүнүүдээ тодорхойлсон болно. Судалгааны үр дүнд Скаймедиагийн хэрэглэгчдэд удирдлаганаасаа дуу хоолойгоо ашиглан хайлт хийх боломжтой байх, хөгжим, шатар, фитнес иог, гоо сайхны сургалт, онлайн номын сан, онлайн хурал, замын хөдөлгөөний апп байх нь сэтгэл ханамжид маш хүчтэй нөлөөтэй бөгөөд эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх нь сэтгэл ханамжийг огцом нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ хөгжүүлэхгүй байснаараа сэтгэл ханамж буурах шалтгаан болохгүй. Харин Юнивишний хэрэглэгчдэд цэс ойлгомжтой ашиглахад хялбар байх, дуудлага ирэх хугацаа 24 цаг дотор байх сэтгэл ханамжид сул нөлөөтэй “M” буюу суурь хэрэгцээнд тулгуурлсан байх ёстой шинж чанар болж гарсан нь эдгээр шинж чанаруудыг хангаж бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлсэн тохиолдолд хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх боломжтой байна. Харин суурь шаардлагуудыг хангаж чадахгүй бол тэдний сэтгэл ханамж буурах болно. Мөн судалгааны үр дүнд хэрэглэгчдийн нас, гэр бүл, ашигласан жил зэрэг хувийн хүчин зүйлсээс хамаараад сэтгэл ханамж хэрхэн ялгаатай байгааг харуулсан болно. en_US
dc.subject IPTV, Хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэ цэнэ, Кано загвар en_US
dc.title “IPTV” үйлчилгээ хэрэглэгчдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах