dc.description.abstract |
Авто замын үйлдвэрлэлийн салбарын хүрээнд шинээр тулгарч байгаа сорилт нь аж
ахуйн нэгж, байгууллагууд нь үйл ажиллагааны арга барилдаа орчин үеийн технологи
нэвтрүүлэх, олон улсын стандарт, чанарт нийцүүлэх, асуудлуудтай уялдуулан өртгийн
удирдлагын хүрээнд шинэчлэл хийх асуудалтай тулгарч байгаа.
Иймд өөрийн судалгааны ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө,
санхүүгийн удирдлагын гол асуудал болсон авто замын үйлдвэрлэлийн өртгийг хэрхэн,
ямар аргаар тооцоолох, өртгийн удирдлагыг хэрхэн сайжруулах асуудлыг авч үзсэн болно.
Авто замын барилгын үйлдвэрлэлийн өртгийн бүртгэл, өртөг тооцооллын
аргачлалын онцлогийг судалж, авто замын барилгын компанийн өртгийн удирдлагыг
сайжруулах санал зөвлөмж боловсруулсан болно. |
en_US |