dc.description.abstract |
Аялал жуулчлалын салбар нь дэлхийн хэмжээнд нефть болон автомашин
үйлдвэрлэлийн дараа ордог томоохон салбар юм. Аялал жуулчлал нь улс орны нийгэм, соёлын хөгжлийг дэмжих, сурталчлах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй салбар юм. Манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын дараа орох эдийн засгийн гуравдагч том салбар бөгөөд аялал жуулчлалын салбарын хөгжил нь бусад салбаруудтай харьцуулахад нийт эдийн засагт хамгийн их үр өгөөж үзүүлдэг гэж цөөнгүй эмпирик судалгааны ажилд дүгнэсэн байдаг. Иймд уул уурхайн салбараас өндөр хамаарал бүхий эдийн засагтай манай улсын хувьд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх улмаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах зэрэг өндөр ач холбогдолтой юм. Энэхүү судалгааг хийснээр Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг 280-аад аж ахуй нэгж байдаг бөгөөд энэхүү амралтын газрууд бусадтайгаа хэрхэн өрсөлддөг, ямар үйл ажиллагаа явуулдаг, үйлчилгээ бүтээгдэхүүнээ сайжруулж үйлчлүүлэгч татахын тулд ямар стратеги баримталдаг гэх зэргийг судлахыг зорилоо. |
en_US |