СЭЗИС - Бүтээлийн сан

Мэдээллийн хүртээмж ба дижитал чадамжийн түвшнийг тодорхойлох судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жаргалсайхан, Сувд-Эрдэнэ
dc.contributor.author Боргилчулуун, Ганжаргал
dc.date.accessioned 2021-06-25T07:12:29Z
dc.date.available 2021-06-25T07:12:29Z
dc.date.issued 2021-06-25
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2478
dc.description.abstract Дижитал хэрэглээ, медиа, тоон болон виртуал мэдээллийг таньж ойлгодог байх, чанартай онлайн мэдээллийг хялбархан олж авдаг байх нь шинэ үеийнхэний үндсэн чадвар болж мэдээллийг нэвтэрхий ашигладаг байх нь гол өрсөлдөх давуу тал болж байна. Жишээлбэл боловсролын салбарт бодит үнэлгээ, нөөцөд суурилсан сургалт, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээний арга барилыг бий болгох нь чухал болохыг багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна бизнес болон нийгмийн бүхий л салбарынхан анхааруулсаар ирсэн байдаг. Одоо үед хүн бүр интернетээр дамжуулан асар их хэмжээний үнэгүй мэдээллийн нөөцийг ашигладаг. Хэн ч онлайнаар мэдээллийг хайж олох боломжтой болж тухайн мэдээллээ боловсруулах, ашиглах нь улам бүр нэмэгдэж улмаар тухайн хүний боловсролд нөлөөлж бүр сайжруулж ахиц дэвшил авчирч эхэлсэн. Энэ нь хүмүүсийг ирээдүйн бие даасан суралцагч болгож байгаа ч янз бүрийн эх сурвалжаас холбогдох мэдээллийг хайх, чанартай дүн шинжилгээ хийх, олж авсан мэдээллийг зохистой ашиглах талаар зохих мэдлэг, чиглүүлгийг өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мэдээллийг нэвтэрхий ашиглах нь компьютерийн мэдлэгээс хамаагүй илүү хамаагүй өргөн цар хүрээнд тухайн хүний сэтгэн бодох, тунгаах хувь хүнээс хамаарсан мэдлэгийг шаарддаг. Харин дижитал чадамж (DL) нь хурдацтай өөрчлөгдөж буй ертөнцөд оюутан, залуус, мэргэжилтнүүд хэн бүхний зайлшгүй сурах гол чухал чадавхи болсон. Гэсэн хэдий ч дижитал боловсрол нь янз бүрийн насны бүлгүүдийн хооронд өөр өөр түвшинд зөрүүтэй байдаг бөгөөд үүнээс мэдээллийн хүртээмж шууд хамааралтай болсон. Энэхүү судалгааны ажлын зорилго нь янз бүрийн насны дижитал чадамжийн гүйцэтгэлийг хэмжихэд тохирсон тестийг боловсруулахад чиглэгдэх бөгөөд энэ зорилгоор дижитал хэрэглээний үнэлгээг боловсруулан хийхэд оршино. Нийгэм цаг үеийн байдлаас хамааран бид хүссэн ч эс хүссэн ч дижитал хэв маягт бүрэн шилжиж байгаа ийм үед бүх нийтийн цахим хэрэглээ чадавх ямар түвшинд байгааг тодорхойлох, улмаар сайжруулах нь төрийн үйлчилгээ, бизнесийн борлуулалт, нийтийн бүтээмж зэрэгт асар чухлаар нөлөөлөх тул уг судалгааг хийж гүйцэтгэлээ. en_US
dc.subject Мэдээллийн хүртээмж, дижитал хэрэглээ, дижитал чадамж en_US
dc.title Мэдээллийн хүртээмж ба дижитал чадамжийн түвшнийг тодорхойлох судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс D340100
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах