Хураангуй:
Манай улсын хувьд компаниуд хангалттай зах зээл дээр нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэж үр ашигаа дээшлүүлэх боломжтой байдаг. Нэгдсэнээр одоогийн зах зээл дээрээ илүү том байр суурийг эзэлж, үйл ажиллагаагаа илүү чанаржуулах боломж бололцоо байгаа. Өнөөгийн бизнесийн орчинд бизнесийн байгууллагуудыг худалдан авах, худалдах нь хамгийн хүнд үйл явцуудын нэг юм. Бизнесийн салбарын томоохон корпорациудын хувьд бизнест тэсч үлдэх эсвэл дампуурах шийдвэр гаргаж болдог бол, жижиг бизнесүүдийн хувьд бизнесээ худалдах нь бизнесийн орчинд тохиох энгийн зүйл байж болно. Компаниудын нэгдэлт, худалдан авалтын гол санаа нь 1 + 1 = 3 байдаг. Компани худалдаж авах гэдэг ойлголт нь хувьцаа эзэмшигчдийн хувьд үнэ цэнийг нэмэгдүүлэх буюу тус тусдаа үйл ажиллагаа явуулсанаас илүү үнэ цэнийг бүтээх гэсэн санаа юм. Нэгдэлтийн үр дүнд одоо байгаа зах зээл дээрээ илүү их орон зайг эзлэх, даатгалын компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнэд хэрхэн нөлөөлж байгааг судалгаа шинжилгээ хийн дүгнэхэд энэхүү судалгааны ажлын зорилго оршиж байгаа юм. Өндөр хөгжилтэй улc oрнуудaд санхүүгийн тooн мэдээлэл нь xүртээмжтэй, xөрөнгийн зax зээлийн индикaтoрууд мaш нaрийвчлaлтaй бaйдaг нь бизнеcийн үнэлгээ xийxэд xaрьцaнгуй xялбaр болгож өгдөг. Манай улcын xувьд xөрөнгө oруулaгчдын caнxүүгийн бoлoвcрoл өндөр хөгжилтэй улс oрнуудтaй xaрьцуулaxaд xaрьцaнгуй дутмaг, үнэлгээ xийxэд шaaрдлaгaтaй мэдээлэл xoмc бaйдаг учир кoмпaнийн үнэлгээ xийxэд acуудaл үүcэx тохиолдол элбэг бaйдaг.
“Мандал даатгал” ХК болон “Ган зам даатгал” ХХК үйл ажиллагааны тайлан дээр хорогдуулалтын, зах зээлийн бизнесийн үнэлгээ хийн компанийн бодит үнэлгээг гаргасан. Даатгалын компаниудын нэгдэх үеийн болон нэгдсэний дараах үнэлгээг харьцуулж нэгдэлтийн үр ашиг, нэгдсэнээр бид боломж бололцоог тооцсон судалгааны үр дүнг даатгалын компаниуд удирдлагын шийдвэр гаргалтандаа ашиглах боломжийг бүрдүүлсэн.