dc.description.abstract |
Судалгааны ажлын бүтэц нь удиртгал, 3 бүлэг, 11 дэд бүлэг, дүгнэлт, санал зөвлөмж,
номзүйгээс бүрдэнэ. Удиртгал хэсэг нь сэдэв сонгосон шалтгаан, зорилго, зорилт,
хамрах хүрээ, судлагдсан байдлын судалгаа, хүлээгдэж буй үр дүн судалгааны арга зүй,
гэсэн хэсэгтэй байна. Судалгааны нэгдүгээр бүлэгт бизнес загварчлалын онол аргазүйн
талаар, хоёрдугаар бүлэгт АНУ-ын бизнесийн орчин болон жижиг бизнес эрхлэгчдийн
бизнесийн загварчлалын чиг хандлага, Сиэтл хот дахь “Granite top Inc” чулууны
үйлдвэрийн талаар, гурав дугаар бүлэгт “Granite top Inc” чулууны үйлдвэрийн бизнес
загварчлалын бүрдэл тус бүрт SWOT болон TOWS шинжилгээг хийж, хэрэглэгчдийн
зан төлөвийн эмпирик судалгааг хийхийн зэрэгцээ, чулууны үйлдвэрийн бизнесийн
загварчлалыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлох судалгааны шинжилгээ ба
үр дүнг танилцуулах ба дараагийн бүлгүүдэд тэдгээрийн шийдвэрлэх санал зөвлөмжийг
оруулсан болно. |
en_US |