СЭЗИС - Бүтээлийн сан

Арилжааны банкууд IPO гаргаснаар зээлийн хүүг бууруулах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Тэгшээ, Туяа
dc.contributor.author Нэргүй, Бэрцэцэг
dc.date.accessioned 2021-06-24T10:03:28Z
dc.date.available 2021-06-24T10:03:28Z
dc.date.issued 2021-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/2461
dc.description.abstract Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд тодорхой хугацааны дотор олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалах, нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны хорин хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Энэ нь банкны засаглалын төвлөрөлийг бууруулж, үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг олон боломжийг бүрдүүлэх юм. Манай улс нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад зээлийн хүү харьцангуй өндөр байдаг. Зээлийн хүү өндөр байх шалтгаан маш олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд манай улсын хувьд тогтворгүй инфляци, инфляцийн хүлээлт өндөр, хадгаламжийн зах зээл дээрх үнийн өрсөлдөөн болон зах зээлийн эрсдэл өндөр зэргээс шалтгаалдаг гэсэн судалгаа байна. Дотоодын өндөр өсөлттэй зах зээлд бизнесийн шинэ санаа боломжууд бий болж, аж ахуйн нэгжүүд зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, шинэ боломжуудыг ашиглах зорилго, стратегиа хэрэгжүүлэхэд саад болж буй нэг том хүчин зүйл бол хөрөнгө санхүү болон санхүүгийн үйлчилгээний хомс байдал юм. ААН-үүдэд ойрын болон холын зорилт, өсөлтийн стратегиа хэрэгжүүлэхэд нь, зээлийн хүү хэт өндөр, хугацаа богино байгаа нь ихээхэн саад болж байгаа юм. Уг банкны салбарын реформ нь засаглалын төвлөрөлийг бууруулах, арилжааны банкуудын өрсөлдөөнийг сайжруулах, хөрөнгө санхүүгийнхээ чадавхиа нэмэгдүүлэх, үйл ажиллагаа өргөжин тэлэх суурийг бий болгож, нөгөө талаар эдийн засгийн бодит салбаруудын хөгжилд үнэтэй хувь нэмэр үзүүлж, зээлийн хүү буурах, зээлийн хугацаа уртсах цаашдын боломжийг бий болгох юм. en_US
dc.subject Зээлийн хүү, анхлан хувьцаагаа нээлттэй худалдаалах, арилжааны банк, засаглалын төвлөрөл, хараат бус байдал, өрсөлдөөн, аж ахуйн нэгж en_US
dc.title Арилжааны банкууд IPO гаргаснаар зээлийн хүүг бууруулах боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, банкны
ife.Мэргэжил.Индекс D340800
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах